“АЗИЙН ОРНУУДЫН ШИНЭ ХЭВИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ ДАХЬ КЛАСТЕРУУД”

Дэлхий дахин COVID-19 цар тахлаас үүдэлтэй шинэ хэв маягийн амьдралд дасан зохицохоор хичээж буй цаг үетэй бид тулгараад байна.

Шинэ хэв маягийн амьдралд дасан зохицох, шинээр загварчлах, хандлагаа өөрчлөх сорилт тулгарч буй үед үйл явдал болон хандлагын тухай асуудлыг хэлэлцэхээр олон улсын хурал, веб семинарыг  “Азийн орнуудын шинэ хэвийн нөхцөл байдал дахь кластерууд” сэдвийн хүрээнд хийх гэж байна.

Олон улсын хурал, вебинар нь 2020 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулагдана.

Хурлаар шинэ коронавирус халдварын нөхцөл дэх кластерийн хөгжил, хямралыг даван туулахад анхаарах асуудал, халдварын дараах шинэ хэвийн нөхцөлд шилжих тухай илтгэлүүд тавигдана. Эдгээр илтгэлд кластерууд хямрах шалтгаан, түүнд өгөх тайлбар, Монгол Улс болон Тайваний туршлагыг хэлэлцэхээс гадна орчин үед сургалтын арга зүйд гарч буй өөрчлөлт-цахим сургалтын талаар илтгэл тавигдах юм.

Вебинарыг ТиСиАй Глобал сүлжээ (The Cluster Initiative, TCI Global Network)-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Бизнес эрхлэгчид, кластерийн судлаачид, сонирхогчдод зориулсан вебинарыг ТиСиАй глобал сүлжээний CEO Патрисия Валденебро удирдаж явуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу.

Семинарт бүртгүүлэх                           Register